Арбитрын хуулиар олон улсын хурал зохион байгуулав
2017-02-21

 

Хууль зүй, дотоод хэргийн яам болон Улсын их хурлын Хууль зүйн байнгийн хороо хамтран “Арбитрын тухай монгол улсын хууль ба олон улсын стандарт” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулав. Уг хурлыг нээж Хуул зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт “ Арбитрын ажиллагаатай холбоотой харилцааг олон улсын сатандартад нийцүүлэн зохицуулсан шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилдэг болох гэж байна. Монгол Улсын Арбитрын тухай хуулийн хэрэгжилтээс манай орны эдийн засгийн амьдралын хөгжлийн хувь заяа тодорхой хэмжээгээр хамаарах учиртайг дор бүрнээ ойлгох учиртай” гэж онцлон тэмдэглэв.

 

Уг хуралд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Арбитрын тухай хууль: Үзэл баримтлал” сэдвээр илтгэл тавилаа.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ хуралд илтгэл тавьж байгаа Баясгалан арбитрч бол найз арбитрч Х. Ганбаатартаа үйлчилж түүнийхээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж бусдыг хохироож байсан этгээд. Иймэрхүү арбитрч нартай Монголын арбитрыг хэн тоодог юм бэ. Зүгээр л хуйвалдагч этгээдүүд тэр газраар дүүрэн. Бүү зүглэ. Зардал гэж аваад бас дээр нь нэхэмжлэлийн дүнгээр цөлмөнө шүү
2017-02-21