Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

img

 

 Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо. Тус цэцэрлэг нь 280 хүүхдийн хүчин чадалтайгаар Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 400 гаруй хүүхэд хүлээн авч байсан бол 150 хүүхдийн ороор нэмэгдэж 570 хүүхэдтэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан 780 сая өртөг бүхий цэцэрлэгийн өргөтгөлийг “Алтан зурлага” ХХК гүйцэтгэсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ