Эхнэрээ Дэд ерөнхийлөгчөөр томилжээ
2017-02-22

 

Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев улсынхаа Дэд ерөнхийлөгчөөр эхнэр Мехрибан Алиевийг томилсон талаар “www.channelnewsasia.com” сайт мэдээллээ.

 

Уг мэдээллийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас баталжээ.

 

Азербайжаны Үндсэн хуулиар Дэд Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэх боломжгүй үед улсаа удирдан явуулах юм.

 

Тус улс өнгөрсөн оны есдүгээр сард үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан билээ. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 85 хувь нь Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахыг дэмжсэн юм.

 

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байсан билээ. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг долоон жил хүртэл сунгажээ. Мөн Дэд ерөнхийлөгчийн орон тоог нэмсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
z:
алаад хаясан хахаха
2017-02-22
Зочин:
delhii uuruu suirch buin shinj,humuus iim hugiin baidalruu ulam hurdan yavj bna.
2017-02-22
би:
Зөв хө цолмон, эвлэгээгийн эхнэрийг ч бас дэмжиж байна кккккк
2017-02-22
!!!!!:
erguu duhnuud !!
2017-02-22
Unen ug:
Manai undsen huuli iim boloh bi dee
2017-02-22