Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг хорьжээ

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг өчигдөр хорьжээ. Тэднийг Хөгжлийн банкны шалгалтын хүрээнд байцааж байсан бөгөөд прокурорын шийдвэрийн дагуу баривчилсан байна.
Одоогоор УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг сэжигтнээр татаж, хүү Г.Тэнгис, төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг нь АТГ-аас дуудан байцааж байгаа гэдгийг хэвлэлүүд дурджээ.
Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км замыг 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулж, тус замын 38 хувийг зассан байхад дахин мөнгө авсан хэрэгт тэднийг буруутган, шалгаж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ