Нийтийн байранд гал гарчээ
2017-02-22

 

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 1 дүгээр гудамжинд байрлах 18х14 хэмжээтэй 3 давхар 12 айлын нийтийн байранд шөнийн 03:01 цагт гал гарчээ. Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 34, 35, 63 дугаар ангийн нийт 69 албан хаагч гал унтраах автомашин, техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна. 


Гал түймрийн улмаас түлэгдсэн, гэмтсэн хүн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин