Жоли: Би хэнтэй ч болзоогүй
2017-02-22

 

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нар өнгөрсөн оны есдүгээр сарын эхээр салцгаасан билээ.

 

Хосын салсан шалтгаан өнөөг хүртэл нууц хэвээр байна. Уг үйл явдлын дараахан Жолиг жүжигчин Жаред Летотой хайр сэтгэлийн холбоотой болсон, болзож байгаа хэмээн орон нутгийн шар хэвлэлүүд мэдээлэх болсон юм.

 

Уг мэдээллийн талаар хоёр тал албан ёсны тайлбар хийгээгүй байгаа. Тэгвэл Жоли өчигдөр Вьетнам улсад хүүхдүүдийнхээ хамтаар иргэдтэй уулзах үеэрээ өөртэй нь холбоотой дуулианы талаар анх удаагаа сэтгэгдлээ хуваалцсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр “Би хэнтэй ч болзоогүй. Энэ бол үнэн. Миний дэргэд зөвхөн хүүхдүүд минь байна” гэж хэлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин