Олон удаагийн үйлдэлтэй хулгайн хэргийг илрүүлжээ
2017-02-22

Бод малыг бэлчээрт нь нядалж хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан сумдын нутагт өнгөрөгч нэгдүгээр сарын 15-27-ны өдрүүдэд бод малыг бэлчээрт нь нядалж хулгайлах хэрэг удаа дараа үйлдэгдсэнд тус аймаг дахь Цагдаагийн газраас шуурхай арга хэмжээ авч ажлын хэсэг томилон ажиллуулснаар  хэргийг илрүүлжээ. 

 

 

Ажлын хэсгийнхэн Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж таван удаагийн үйлдлээр 19 тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан Увс аймгийн харьяат Д, Г, Б, Сэлэнгэ аймгийн харьяат Т нарыг баривчлан шалгаж байна.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч З.Мөнхнаран ажлын хэсгийг ахалж, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Батжаргал, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хүрэлтулга, эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Ванчиндорж нар ажиллаж мэргэжлийн өндөр ур чадвар гарган гэмт хэргийг шуурхай илрүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хэргийг шалгаж байгаа МБ ч нарт баяр хүргьё наад машины номёрыг харахгүй байна ийм нөхөд өнгөрсан намар Сэлэнгээс лав 2 үхэр бэлдүүлээд авч явах талаар хоорондоо утсаар ярь байсан энэ талаар Сэлэнгэ аймгийн эрүүгийн ахлах хошууч Нарангаас машин зурагтай өгч байсан хамт шалгах хэрэгтэй Сэлэнгэд ирсэн гадны увсын хулгайч нар их болсон шүү одоо тэд машин хөллөглөж бүр билчээр дээр төхөөрч байгаа гэсэн
2017-02-23
Зочин:
Сэлэнгэд Увсаас маш их малчин нүүж ирсэн. Тэдний нэг нь Сэлэнгэ аймгийн харьяат гэсэн нэр зүүж байгаа биз.
2017-02-22
bold:
DEEREE CH DOOROO CH HULGAICH .HOTIIN HUMUUS BOK MDEHGUI DEE .TAVAN MALTAI HUN HULGAID ALDCHINA GJ UILEE UZEJ SUUDAG TUM SH DEE .TSAGDAA HARIN YASIIN ENE UDAA ILRUULJ L DE GEHDEE L HUND GARUUDIINHAA TALD L BDAG SURAG BAIDIISH DEE
2017-02-22