Азийн өвлийн спортын VIII наадам үргэлжилж байна
2017-02-22

 
Азийн өвлийн спортын VIII наадам Японы Саппоро хотноо үргэлжлэн явагдаж байна. Наадмын гурав дахь өдөр буюу өнөөдөр болсон тэшүүрийн уралдаанд манай эрэгтэй, эмэгтэй тамирчид уралдлаа.
Эмэгтэйчүүдийн 500 метрийн зайд ОУХМ А.Зул /42.22 секунд/  багаа хошуучилж 14,-р байранд, ОУХМ Д.Сумъяа /43,72/ нар  15-р байранд орлоо. Энэ зайд нийт 17 тамирчин уралдсан бөгөөд Япон, БНСУ-ын тамирчид медалийн тавцанд зогслоо.
Мөн эрэгтэйчүүдийн 1000 метрт Я.Зоригтбаатар /1:14.90/ 17, Д.Гочоосүрэн /1:17.40/ 19-р байранд орлоо. Энэ зайд нийт 22 тамирчин уралджээ.
 
Энэ цагт манай хоккейчид Арабын нэгдсэн Эмиратын шигшээ багтай тоглож байна.
Shuud.mn
Сонин хачин