Эдийн засгийн байнгын хороо ажлаа тайлагнав
2017-02-22

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2017.02.22/ хэвлэлийн хурал зохион байгуулж, 2016 оны намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

 

 

Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооны үйл ажиллагаа нь улс орны эдийн засагт бий болсон хүндрэл бэрхшээлийг богино хугацаанд хохирол багатайгаар даван туулах зорилтын хүрээнд  эдийн засгийг сэргээхэд чиглэсэн хөтөлбөр, зарим хууль тогтоомжийг хэлэлцэн батлуулах, төрөөс мөнгөний бодлогын талаар  2017 онд баримтлах үндсэн чиглэл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тус тус тодорхойлох, 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл болон олон улсын зарим гэрээ, хэлэлцээрийн төслийн талаар Байнгын хорооны санал дүгнэлт гаргаж, хэлэлцүүлэх,  яам, газруудын тайлан, мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулан ажиллуулах  зэрэгт чиглэсэн болохыг Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва мэдээллийн эхэнд танилцууллаа.

 

            2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 32 удаа,  Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо 1 удаа, ажлын  хэсгүүд 10 гаруй удаа  тус тус хуралдсан байна. Давхардсан тоогоор 60 орчим асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 32 санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 10-аад Ажлын хэсэг байгуулан  ажилуулжээ.

 

            Ээлжит чуулганы хугацаанд нийт 4 хууль, 13 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 4 гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцсөн аж.

 

            Улс орны эдийн засагт бий болсон хүндрэлийг даван туулж, эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэн баталж, энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 2017 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх болон мөнгөний бодлогын талаар төрөөс баримтлах үндсэн чиглэлүүдийг тус тус тодорхойлсон нь намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан томоохон арга хэмжээний нэг байсныг Байнгын хорооны дарга онцолсон юм.

 

Тайлант хугацаанд тус Байнгын хороо хяналт, шалгалтын чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд анхаарч ажилласан талаарх мэдээллийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва танилцуулав.

 

            Байнгын хорооноос эрхлэх асуудлынхаа хүрээнд хамрагддаг яам, газруудаас гарган ирүүлж байх тайлан, мэдээ, мэдээллийн нэгдсэн хуваарийг батлан хүргүүлж, уг хуваарийн дагуу яам, газруудаас холбогдох тайлан мэдээллээ тогтмол хугацаанд авдаг болжээ. Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар холбогдох яам, газруудын мэдээллийг сонсох нэгдсэн хуваарь гарган урьдчилан хүргүүлж, уг хуваарийн дагуу нийт 13 удаагийн мэдээллийг 20 гаруй төрлийн сэдвээр сонсох ажлыг зохион байгуулж, мэдээлэл сонссонтой холбогдуулан Байнгын хорооноос 10 гаруй удаагийн тогтоол, протоколоор Засгийн газар болон яам, газруудад үүрэг чиглэл өгсөн байна. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд зарим Ажлын хэсэг ажиллаж, Монголбанкинд ажиллахаас гадна Байнгын хорооноос зарим томоохон уул уурхайн болон дэд бүтцийн чиглэлийн аж ахуй нэгжүүдийн ажиллагаатай танилцахаар төлөвлөөд байгаа гэв.

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонссон болохыг мөн сэтгүүлчдэд танилцуулаад, тодорхой мэдээллийг хийлээ.

 

Ийнхүү хэвлэлийн хурлын төгсгөлд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18
kkkk:
ZURAG DEET BGAA HEND CH HEREGGUI YUMNUUD TSALIN AVCH DEMII SUUHAA BOLIVOOS MONGOL ULS HUGJINU TBD GEES BUSAD NI SHUU
2017-02-22
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-22