Дэлхийтэй ижил хэмжээтэй долоон гаригийг нээлээ
2017-02-23

Дэлхийтэй ижил хэмжээтэй долоон гаригийг нээсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Олон улсын эрдэмтэд удаан хугацааны турш судалгаа, шинжилгээ явуулсаны үр дүнд дэлхийтэй ижил хэмжээтэй долоон гаригийг нээсэн байна. “Ийнхүү дэлхийгээс өөр гаригт амьдрал байгаа эсэхийг тогтоох цаг хугацааны асуудал боллоо” хэмээн АНУ-ын Сансар судлалын мэргэжилтэн мэдэгдэв.

 

Эдгээр гаригуудад хүрч чадах бяцхан роботыг бүтээсэн тэр өдөр хүн төрөлхтөн дахин нэг шинэ нээлтийн гэрч болно.  АНУ, Белги, Францын сансар судлалын эрдэмтэд үл мэдэгдэх долоон гаригийг нээсэн болохоо олон улсад мэдээллээ. Долоон гаригийн зураг болон тайлбаруудыг шинжлэх ухааны “Натур” сэтгүүлийн цахим хуудаст нийтэлжээ. Эрдэмтдийн нээсэн “TRAPPIST-1” гэх одыг тойрон эргэдэг долоон гариг дэлхийтэй ижил хэмжээтэйгээс гадна, жингээрээ ойролцоо гэнэ. Одоогоор эдгээр гаригуудад амьдрал байгаа эсэх нь оньсого хэвээр байгаа юм.

 

“Долоон гариг болон “TRAPPIST-1” одын хоорондын зай, жинг харьцуулахад гаригуудын гадаргуу дээр мөс бус ус байх магадлал өндөр байна. Хэрвээ гаригуудын гадаргуу дээр ус байвал эдгээр гаригуудад амьдрал бий гэсэн үг. Ус байгаа газар амьдрал бий. Тиймээс бид ихээхэн ач холбогдол өгч, эдгээр гаригуудыг судалж байна” хэмээн судалгааны багаас уламжлав.

 

Эхний судалгаагаар эдгээр долоон гаригийн зургаагийн гадаргуу нь чулуулаг, хатуу байгааг тогтоогоод байна.

 

АНУ-ын Сансар судлалын хүрээлэн бус “НАСА” өмнө нь хэд хэдэн удаа дэлхийтэй ижил хэмжээтэй гаригийг нээж байсан юм. Гэхдээ Нарны аймагтай харьцангуй ойрхон орших нэг одыг дэлхийтэй ижил хэмжээтэй долоон гариг тойрон эргэлдэж буй нь анх удаа гэнэ. Судлаачид эдгээр гаригийг ажиглахдаа “Spitzer Space” дуран авай болон бусад есөн дуран авайг ашигласан байна. Энэ ондоо багтаан амьдрал байх магадлалтай нэг гариг руу алсын удирдлагатай робот илгээх зорилготой байгаа юм.

 

 

Одоогоор эрдэмтэд гаригуудад хараахан нэр өгөөгүй байгаа бөгөөд хэмжээнээс нь шалтгаалан “b”, “c”, “d”, “e”, “f”, “g”, “h” хэмээн цагаан үсгийн толгойгоор нэрлэжээ. “e”, “f” гариг дээр амьдрал байх магадлал өндөр байгаа юм. Учир нь эдгээр гаригууд харагдах байдлаараа дэлхийтэй тун ижилхэн аж.

 

“c”, “d”, “e”, “f”, “g”, “h” гаригуудад өдөр болон шөнөдөө 0-100 градус байдаг байна.

 

“Эрдэмтэд долоон гариг нээгээд байна. Эдгээр гаригуудыг нарийвчлан судалж байна” хэмээн Белгийн их сургуулийн Одон орон судлаач Майкл Гиллон мэдэгджээ.

 

“НАСА”-ийн эрдэмтэд өнгөрсөн 2015 оны долоодугаар сард дэлхийн ихрийг олсон билээ. “Кепплер” сансарын хөлөг урт хугацааны аялалынхаа хүчинд дэлхий ихэр болохыг тогтоосон юм. Дэлхийн ихрийг эрдэмтэд  тус гаригийн нээсэн хөлгийн нэр болох “Кеплер 452 би” хэмээн нэрийджээ. Уг гариг манай гаригтай ижил уул хад, ус байгаа эсэхийг “НАСА”- ийн эрдэмтэд баттай мэдээгүй боловч энэ нь эрдэмтдийн олж илрүүлсэн дэлхийтэй хамгийн төстэй гариг юм. “Өнөөдрөөс дэлхий ганцаардахаа болилоо” гэж Кеплер хөлгийн судлаач Жон Женкинс хэлжээ.

 

“Кеплер 452 би” гариг нь дэлхийгээс 1,400 гэрлийн жилийн зайд оршдог. Дэлхийгээс 60 хувь том тус гаригийн гадаргуу дээр шингэн буюу ус байх боломжтой гэж эрдэмтэд үзжээ. “Дэлхийн ихэр”, “Дэлхийн үеэл”, “Хоёрдугаар дэлхий” гэж нэрлэгдэж байгаа тус гариг "385 хоногт нэг тойрон эргэдэг" гэж “НАСА”-аас мэдэгджээ. “Энэ гариг үүсээд зургаан тэрбум жил болж байгаа учир амьдрал үүсэх боломж баялаг” гэж Женкинс хэлсэн юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
yu soliorood bgaa:
1400 gerliin gerliin jil kkkk tegeed ter robot ni heden say jiliin daraa ergej irhiin kk zuvhun oyun sanaagaaraa l ochih blgui dee bi ochchood irii margaash yu bgaag ni ta nart helii doo
2017-02-25
тэнцвэр:
материйн тэнцвэр гэж агуу юм аа ...
2017-02-23
хайр:
хайр сэтгэл минь тэр гаригт байгаа гэдэгт итгэж байна ...
2017-02-23
хайр:
хайр сэтгэл минь тэр гаригт байгаа гэдэгт итгэж байна ...
2017-02-23
Зочин:
Энэ идэж ууж ханадаггүй шуналын дэвүүд оффшордох мөнгөө аваад тэр 7-н гаригруу тонилоод өгөөсэй билээ
2017-02-23