Засгийн газар хуралдана
2017-02-23

Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлажээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх юм байна.

 

Засгийн газар ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнд  хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд зарим төрлийн татварыг нэмж, энэ оны улсын төсөвт тодотгох хийх шаардлагатайг Сангийн сайд мэдээлсэн. Тиймээс өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар 2017 оны улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих аж.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин