Мал эмнэлгийн албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа
2017-02-23

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Гамшгаас хамгаалах сургалт, үзлэг зохион байгуулах тухай” А/11 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гамшгаас хамгаалах мал эмнэлгийн албанд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа.

 

Тус үзлэгт нийслэлийн Мал эмнэлгийн газар болон харьяа 21 салбар нэгж байгууллага хамрагдсан.

 

Үзлэгээр Гамшгаас хамгаалах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн хэрэгжилт, Гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, мэргэжлийн ангийн үүрэг гүйцэтгэх хүч, хэрэгслийн бэлэн байдал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааны бэлтгэл бэлэн байдлыг шалгаж илэрсэн дутагдлыг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгөв.  

 

Цаашид хамтран ажиллах үүрэг чиглэлийг тодорхойлон,  нийслэлийн нутаг дэвсгэрт мал амьтаны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар зөвлөлдлөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 
 
 
Shuud.mn
Сонин хачин