“Хурд” хамтлаг сумдын эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлана
2017-02-23

 

“Хурд” хамтлагийн уран бүтээлчид  алслагдсан сумдын эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлахаар болжээ.

 

Тус хамтлагийн уран бүтээлчид баруун аймгуудын алслагдсан сумдын эмнэлэгийн нярайн тасагт техник тоног төхөөрөмж хандивлаж буй юм байна. Тоног төхөөрөмжийг эмнэлгийн удирдлагуудад маргааш гардуулах аж.

 

2013 онд 20 жилийн ойгоо тэмдэглэсэн “Хурд” хамтлагийнхан ойн хүрээнд “Алтан пянз” гаргасан.  Тус пянзаа Европын улс, АНУ-ын хотууд, ӨМӨЗО болон Монголдоо зохион байгуулсан тоглолтынхоо үеэр дуудлага худалдаанд оруулж байв. Тус дуудлага худалдаанаас цугласан мөнгөөр ийнхүү эмнэлэгийн тоног төхөөрөмж авчээ.

 

Эмнэлгийн тоног төхөөрөмжийг маргааш 11.00 цагт Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д гардуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
uboo nar uuuu???????? Haaaaaaa:
Hurd nerteiiiii uboooooo nar uuuuuu haaaaaa
2017-02-23