Пакистанд халдлагаар зургаан хүн амиа алдлаа
2017-02-23

 

Пакистаны Лохар хотын төвд дэлбэрэлт болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

“Уг дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, 30 хүн шархтсан” хэмээн Лохар хотын Цагдаагийн газраас уламжлав. Эрх баригчид энэхүү халдлагын ард “Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл бий” хэмээн мэдэгджээ. Одоогоор тус бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна.

 

Энэ долоо хоногийн эхээр исламын улс Сехван хотноо халдлага үйлдэж, 17 хүний аминд хүрсэн юм.

 

Тус бүлэглэлийн нөлөө Сири, Иракт багасч буй учир сүүлийн саруудад Афганистан, Пакистанд халдлага үйлдэх замаар хяналтаа тогтоохыг санаархах болсон билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин