Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болголоо
2012-01-10

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой энэ онд тохиож буй билээ.  Их хааныхаа сүүдэр тохиосны ойг төр улсаараа тэмдэглэн өнгөрүүлэхэд төрийн өндөрлөгүүдийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгаа.  Их ойтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож ёсчлох тухай зарлигаа өчигдөр гаргасан юм. Уг зарлигт  “Монголын төрөөс Их хааныхаа мэндэлсэн огноог ёсчлох, улмаар үндэсний бахархлын өдөр болгон тэмдэглэж, хойч үедээ хэвшүүлэх нь манай улс, үндэстэн, Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Тиймээс Эзэн богд  Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох болон  Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн түүний  мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй. Мөн Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай” хэмээжээ.    
Shuud.mn
Сонин хачин
ulzii:
harin tiim oilgomjgui yum yag heden sariin heden yum bol doo
2012-08-10
tegmeer dee ydaj ireedvigee chadahgvi yumaa gehed ongorsnoo ch gesen medmeer dee ter ulirsan balarsan chinges yaah wee odoo vyd amidarch baigaa ard tvmendee anhaaral tawbal ymar wee yronhiilochoo
2012-01-11
үхэр сард төрсөн юмбиш үү, хавар баймаар юм болбуу гэж олйгодог.
2012-01-11
завхарсан юм заавал шинийн нэгэн байхдаа яахав дэ тэгээд жил бүр өөр өөр өдөр тэмдэглэх болж байна уу Хятадын еэвэн сартай давхцуулах гээд байна уу
2012-01-10
ulzii:
harin tiim oilgomjgui yum yag heden sariin heden yum bol doo
manaihan BAYART durtai shuu
2012-01-10