Д.Сумъяа ”Дусселдорф Гран при” тэмцээнд зодоглоно
2017-02-24

 

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулдаг "Дусселдорф Гран при-2017" тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас 12 тамирчин оролцоно.

 

Тэмцээнд нийт 52 орны эрэгтэй 224, эмэгтэй 156, нийт 380 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас уг тэмцээнд:

 

  •   Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, Д.Амартүвшин,

 

  •    66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх,

 

  •  73 кг-д С.Баяртүвшин,

 

  • 81-д Б.Алтансүх, Б.Гаажадамба,

 

  • 90-д Б.Бат-Эрдэнэ нар өрсөлдөх юм.

 

Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Гэрэлмаа, 52-т Ч.Аззаяа, 57-д Риошийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа болон Л.Энхрийлэн нар өрсөлдөнө.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zodoglood finald uldchikheed bayna , boldbaatar bas finald ,
2017-02-24
Зочин:
zodoglood finald uldchikheed bayna , boldbaatar bas finald ,
2017-02-24