Д.Отгонцэцэг гавьяат тамирчин боллоо
2017-02-24

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбар бүртээ үр бүтээлтэй ажилласан хүмүүст өнөөдөр төрийн дээд, одон медаль гардууллаа.

 

Спортын салбараас чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгө хүрэл медальт, Үндэсний шигшээ баг болон "Хасу мегастарс" клубийн тамирчин, ОУХМ Даваасүхийн Отгонцэцэг МУГТ цол тэмдгээр шагнагдав. Мөн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн Гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

 

Түүнчлэн Монгол Улсын гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Монголын үндэсний бөхийн цоллооч Д.Цогзол нар тус тус гавьяат тамирчин цол тэмдгээр шагнуулсан байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин