Бөхийн барилдаан 12:00 цагт эхэлнэ
2017-02-26

Гэрэл зургийг Mpa.mn

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр  "Монгол бөхийн өргөө"-нд болно.

 

Өмнөх жилүүд сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 14 цагт эхэлдэг байсан бол энэ жил 12:00 цагт эхлэх хуваарь гарчээ.

 

Тасалбарыг өнөөдөр бөхийн өргөөний кассаар худалдаалах бөгөөд үнэ нь 20-25 мянган төгрөг худалдаална.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин