Аварга С.Мөнхбат аймгийн арсланд өвдөг шороодов
2017-02-26

Гэрэл зургийг MPA.mn

 

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ.

 

Дөрвийн даваанд Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх аймгийн арслан Ш.Пүрэвгарьд Улсын аварга С.Мөнхбатаар дөрөв давав.

 

Мөн Ховд аймгийн Буянт сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан О.Хангай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат  "Хан Хэнтийн аварга" дэвжээ, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболдоор дөрөв давлаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин