Улсын аварга Ч.Санжаадамба гурав дахь удаагаа түрүүллээ

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан "Монгол бөхийн өргөө"-нд боллоо.
Үзүүр, түрүү булаалдахаар Архангай аймгийн Хашаат сумын уугуул Улсын аварга Ч.Санжаадамба, Ховд аймгийн Буянт сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан О.Хангай нар шалгаран үлдсэн.
Барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан О.Хангайг давж, сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд гурав дахь удаагаа түрүүллээ.
Харин аймгийн арслан О.Хангай хоёр дахь удаагаа долоо даван үзүүрлэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ