Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна
2017-02-28

2017 оны 02 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төв, говь, зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  7-12 метр. 6-8 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин
heshgeebayraa:
sar shine saihan bolj bndaa tsag agaarch togtuuhan eh oron eh nutag mne enh amgalan monch goyhon bndaa.Sanasan zvilee setgechlen bvteegeed hairt hani vr hvvhedvvddee az jargal owortlon ochnoo.Hairtaishvv saihan shineleerei.
2017-02-28