Замын хөдөлгөөн зохицуулахаар нийт 900 гаруй албан хаагч ажиллажээ
2017-03-01

 

Маргаашнаас дугаарын хязгаарлалт үйлчилнэ

 

 

Бүх нийтийн амралтын өдрүүдэд буюу Сар шинийн Шинийн 1,2,3-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлээгүй.

Тэгвэл маргаашнаас буюу Пүрэв гарагаас эхлэн тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж эхэлнэ. Өөрөөр хэлбэл маргааш тээврийн хэрэгслийн улсын дугаар нь 4,9- өөр төгссөн тээврийн хэрэгсэл 08-20 цагийн хооронд хязгаарлагдсан бүсчлэлд замын хөдөлгөөнд оролцохгүй юм.

 

СИС-ийн сонсогч, хэв журмын алба хаагч нар хамт ажиллажээ

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн ажилаа.

 

Эдгээр өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан бөгөөд замын хөдөлгөөн зохицуулахаар нийт 900 гаруй замын цагдаа, ХСИС-ийн сонсогч, хэв журмын алба хаагч нар ажиллаа.

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин