”Хувьсал”-ийнхан өнөөдөр ”нууц” дэлгэнэ
2017-03-02

 

“Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Миний нууц” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна.

 

Тус киноны ерөнхий найруулагчаар МУСТА, найруулагч Д.Галбаяр ажиллажээ. Харин киноны зохиолыг “Хувьсал” продакшны жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар хамтран бичсэн байна.  Киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин,СТА Ц.Цэрэнболд, “Хувьсал” продакшны жүжигчин МУГЖ, У.Уранчимэг, залуу жүжигчин Б.Билгүүн, СТА жүжигчин Т.Хулан нар тогложээ.

 

“Хувьсал” продакшны уран бүтээлчид өнгөрсөн оны гуравдугаар сарын 5-нд “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киногоо нээж  байсан бол энэ оны гуравдугаар сарын 2-нд “Миний нууц” уран сайхны киногоо нээхээр төлөвлөжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин