Монгол-Японы цагдаагийн хамтын ажиллагааны талаар ярилцав
2017-03-02

 

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтад тус ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга, цагдаагийн атташе Харүи Сайто болон ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, ГХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан нар байлцсан юм.

 

Уулзалтын үеэр хоёр орны Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, Япон Улсын Үндэсний цагдаагийн газар, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж улам бататган хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлэлтэй байгаагаа хоёр талаас харилцан илэрхийлэв.

 

Shuud.mn
Сонин хачин