Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцоно гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр намынхаа золголтын үеэр энэ шийдвэрээ дуулгасан гэдгийг нөхөд нь олон нийтийн сүлжээнд жиргэсэн байна.
Одоогоор АН-аас экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, хотын дарга асан Э.Бат-Үүл нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд оролцохоо мэдэгдээд байна. АН-ын дарга С.Эрдэнэ сонгуульд нэр дэвшигчийг нэрлэх боломжгүй, гишүүдийн саналаар шийдэх байр суурийг илэрхийлээд буй юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ