Сэлэнгэ аймагт осол гарч нэг хүн нас баржээ
2017-03-02

Сэлэнгэ аймгийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд асфальтан замд М жолоочтой H.Sonata-6 маркийн автомашин онхолдож зорчигч 17 настай, Э-н амь нас хохирсон хэрэг энэ сарын 1-ний өдөр гарчээ.

 

Жолооч нар улсын болон орон нутгийн чанартай авто замд зорчихдоо хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасны улмаас зам тээврийн осол, хэрэгт ихээр өртөж, холбогдож байна.

 

Сар шинийн баярын өдрүүд дуусаагүй үргэлжилж байгаа энэ үед орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн хөдөлгөөн дуусаагүй байна. Иймд иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл байдал, үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв сонгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хулээлгэх хэрэгтэй. Хуний амийг амиар гэдэг шуу дээ. Чангаас Чанга Агра хэмжээ авах ямарч ершеел байх есгуй
2017-03-03
Зочин:
Жолооч Нарын буруу. Замыв ЦГ-аас едер бур сэрэмжуулэг анхааруулга егсеер байхад хэрэг гаргаад байгаа нь сахилгагуй, ухамсаргуй жолооч Нарын буруу хатуу арга хэмжээ авч шийтгэл
2017-03-03