Цагдаа нар 290 хүнийг ар гэрт нь хүргэжээ
2017-03-02

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжин ажиллалаа. Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 8456 дуудлага, мэдээлэл ирснийг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэн ажиллажээ.

 

Сар шинийн баярын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй иргэд уламжлалт баяр ёслолоо тайван тэмдэглэн өнгөрүүллээ. Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөн зохицуулах, түгжрэл бий болохоос сэргийлэх чиглэлээр цагдаагийн алба хаагчид ажиллалаа. Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн болон ХСИС-ийн сонсогчид, Олон нийтийн цагдаагийн ажилтнууд үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн гэмт хэрэг олноор үйлдэгддэг газруудыг тогтоон хөдөлгөөнт болон суурин камер байршуулж хяналт тавин ажиллаж байна.

 

Баяр, амралтын өдрүүдэд давхардсан тоогоор 3324 офицер, 4394 цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн 700 сонсогч, 221 олон нийтийн цагдаагийн ажилтан эргүүлийн 2802 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд үйлдэгдсэн дөрвөн гэмт хэргийг таслан зогсоож, 12 гэмт хэргийг илрүүлэн, согтууруулах ундаа хэрэглэсэн 290 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажилласан байна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр давхардсан тоогоор 570 офицер, 615 цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн 300 сонсогч ажиллаж, 489 цэгийг хяналтад авч, 1279 тээврийн хэрэгслийг шалгаж, 451 зөрчил илрүүлжээ.

 

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон байж болзошгүй есөн эрэгтэй, таван эмэгтэй нийт 14 хүнийг Түр хамгаалах байранд байрлуулж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн, хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн байна. Баярын өдрүүдэд   гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага, мэдээлэл хүлээн авах 107 тусгай дугаарын утсанд  хандсан 91 гомдол, мэдээллийг хүлээн авч, 90 гомдол, мэдээллийг газар дээр нь шуурхай шийдвэрлэсэн байна.

 

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд гудамж замын ачаалал ихэсдэгтэй холбогдуулан өнгөрөгч хоёрдугаар сарын 11, 18-ны бямба, 12,19-ний өдрийн ням гаргуудад тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгой тоогоор хязгаарлах, томоохон зах, худалдааны төвүүдэд хөдөлгөөний аюулгүй байдлын ажилтан ажиллуулсан нь үр дүнтэй ажил боллоо. 

 

Баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллага Онцгой байдлын Ерөнхий газар, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллалаа.

 

Shuud.mn
Сонин хачин
hynii yg sonsoj syrzgaa?...:
manaihan soyoltoi yyj ideh boloogyi bna daa!!sine saraaraa saihan hemjeetei yyj ideh heregtei,zaasid hegjil debsil hyseld chini heregtei yum asan olon saya hyntei yobropchyyd yyj ideed l yabah yum,erdee ch chagdaa naraaraa hyrgyyleh ni ygyi l yum!yyj ideh tysmaa byeen chagnah ni soyolt hymyynii zan baimaar daa!!!bodozgoo Mongolchyyd mini!bohir zan chini ta nart ikhe daraa bolj baigaa syy?...
2017-03-02
Баярлалаа:
Манай цагдаа нар машсайн маш соёлтой үйочилсээн одоол нэг зах зээлийн нийгмийн үйлчилгээний байгууллагаруу орж байх шиг байна баярлалаа та нарт
2017-03-02
цагдаад:
Өөрсдөө дуртайдаа согтуурсан үхдлүүдийг гэррүү нь зөөж явдаг хайран цаг зардал.Нэгч гэсэн согтуу хөлдөж үхвэл нийгэм эрүүл амгалан болох биш үү.
2017-03-02