Хэрэглэгчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ
2017-03-03

Жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдөр Олон Улсын Хэрэглэгчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 

 


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Хэрэглэгчийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага-2017” зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 10-ны өдөр  Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулна. 

 

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой зөвлөлдөх уулзалтад төрийн болон төрийн бус 62 байгууллагын төлөөлөгчид оролцоно. 


 

Shuud.mn
Сонин хачин