“Аль Кайди” бүлэглэлийн 100 гаруй дайчныг устгажээ
2017-03-03

 

АНУ-ын тусгай хүчин өчигдөр 17.00 цагийн орчимд Йемен улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй алан хядах “Аль Кайди” бүлэглэлд агаараас цохилт өгсөн талаар Пентагон мэдээллээ. Тусгай хүчин террористуудын хяналтад байгаа Йемений хойд хэсэгт цэргийн ажиллагаа явуулсан байна. Террористуудын байршилд 20 удаа цохилт өгч, их хэмжээний хохирол учруулжээ.

 

Уг цэргийн ажиллагааны үеэр “Аль Кайди” бүлэглэлийн 100 гаруй дайчныг устгасан талаар албаныхан өгүүлэв.  “Хоути”, “Аль Кайди” зэрэг алан хядах бүлэглэлүүд өнгөрсөн 2014 оны долоодугаар сард Йеменд хяналтаа тогтоохыг санаархах болсон юм.

 

Йемений эрх баригчид Вашингтоноос цэргийн тусламж үзүүлэхийг гуйсанаар Пентагон тус улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй террористуудад агаараас цохилт өгөх болсон юм.

 

“Тус улсын нөхцөл байдал тайван болох хүртэл АНУ, Йемен рүү явган цэргээ оруулахгүй хэмээн АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама өмнө нь мэдэгдсэн удаатай.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
heden jil l ustgaad yasan duusdagyin al kaidan uud
2017-03-29
Зочин:
Өөрсдөө зэвсэглээд, дараа нь бөмбөгдөөд... Америк ч зэвсгийн наймааг утгаар нь хийх юмаа.
2017-03-04
po:
ted chin bayn arabuudtai l baildaj bsn chin amerikuud orood irew vv
2017-03-04
Зочин:
alj barah bolov uu?ushuu avalt duusna gej baih uu?
2017-03-03
Зочин:
аль каэда гээч
2017-03-03