Хотын даргын шийдвэр эмх замбараагүй байдал үүсгэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Энхтайваны Бат-Амгаланг өчигдөр батламжилсан. Тэгвэл өнөөдөр иргэд хотын даргын энэ шийдвэрийг эсэргүүцэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадна эмх замбараагүй байдал үүсгээд байна.
Яг одоо Тамгын газрын байрыг цагдаагийн хамгаалалтад авч, иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй байна.
Баянзүрх дүүргийн Иргэдийн Хурал анхдугаар хуралдаанаараа Засаг даргад Д.Пүрэвдавааг нэр дэвшүүлэн, хотын даргад уламжилсан байна. Д.Пүрэвдаваагийн нэрийг хоёр ч удаа өргөн мэдүүлсэн ч хотын дарга Э.Бат-Амгаланг Засаг даргаар батламжилсан нь ийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ