Төсвийн тодотголыг өргөн бариагүй байна
2017-03-03

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх долоо хоногоос товлон хуралдуулахаар болсон. Учир нь Засгийн газар, ОУВС-ын хэлэлцээртэй холбогдуулан энэ оны төсөвт тодотгол хийх шаардлагатай болсон билээ. Засгийн газрын хуралдаанаар 2017 оны төсөвт тодотгол хийж, зарим төрлийн татварыг нэмэгдүүлэх төслөө хэлэлцэн, УИХ-д өргөн барихаар болсон билээ.

 

Гэхдээ одоогийн байдлаар төсвийн тодотголоо УИХ-д өргөн бариагүй байна.  Ямартай ч Засгийн газар 2017оны улсын төсөвт тодотгол хийх төслөө өргөн мэдүүлсэний дараа УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг хуралдуулах товыг хэлэлцэн, захирамж гаргах бололтой.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин