С.Оюун ”DYRBERG/KERN” брэндийн нүүр царай болжээ

УИХ-ын гишүүн асан, ИЗНН-ын дарга С.Оюун DYRBERG/KERN брэндийн нүүр царай болжээ. Тэрбээр 1998 оноос хойш УИХ-д тасралтгүй таван удаа сонгогдож, Гадаад харилцааны болон БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байсан юм. 2016 оны УИХ-ын сонгуулиар ИЗНН-ын дарга С.Оюун нэрээ дэвшүүлж өрсөлдөөгүй юм.
“DYRBERG/KERN” брэнд цахим групптээ “Бидний хүсэлтийг хүлээн авч өөрийгөө шинэчлэн DYRBERG/KERN брэндийн 2017оны хавар зуны IPANEMA коллекцийн нүүр царай болсон С.Оюун эгчдээ баярлалаа.” хэмээн жиргэсэн байна.
“DYRBERG/KERN” брэндийнхэн нийгэмд нөлөө бүхий олны танил бүсгүйчүүдийг нүүр царайгаа болгор санал тавьдаг. Өмнө нь тус брэндийн нүүр царайгаар өмнө нь нэвтрүүлэгч С.Чимгээ, сэтгүүлч Мөнхбаясгалан зэрэг олны танил бүсгүйчүүд болж байсан юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ