Хойд Солонгосын Элчин сайдыг эх орноосоо хөөжээ

img

 

Малайзын эрх баригчид Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Намын үхлээс болж Куала Лампур хотноо суугаа тус улсын Элчин сайдыг эх орноосоо хөөсөн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг мэдээллээ.

 

Уг мэдээллийг Малайзын Гадаад хэргийн яамнаас баталсан байна.

 

Яамнаас зарласан хэвлэлийн хурлаар “Хойд Солонгосоос суугаа бүрэн эрхт Элчин сайд Ким Чолыг ирэх даваа гаригийн 6.00 цагт Малайзыг орхин гарах шаардах бичиг илгээсэн болно. Хэрвээ заасан хугацаанд Элчин сайд манай улсыг орхихгүй бол бид хүч хэрэглэхээс өөр аргагүй” гэж мэдэгджээ.

 

Одоогоор Пхеньян албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Ким Чен Нам өнгөрсөн сарын 13-нд бусдад хорлогдож амиа алдсан юм.

 

Уг үйл явдлын дараахан Малайзын эрх баригчид Пхеньянд суугаа Элчин сайдаа эргүүлэн татсан билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Hhjjj
2017-03-05
Зочин:
Ghhh
2017-03-05