“Ромео Жульетта” жүжгийг өнөөдөр тоглоно

img

 

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Сондог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд “Ромео Жульетта” жүжгийг тоглох гэж байна.

 

 У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар 2015 онд шинэчлэн найруулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Жүжгийн гол дүр Ромеод УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттад О.Дөлгөөн нар тоглосон. Харин энэ удаагийн тоглолтод Жульеттагийн дүрд театрын жүжигчин Г.Номуун тоглох юм.

 

Жүжгийг энэ сарын 6-8-ны өдрүүдэд гурван удаа тоглохоор төлөвлөжээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ