Ч.Дэлгэрцэцэг 300 ээжид тоглолт үнэгүй үзүүлнэ
2017-03-06

 

Нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин, “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч, МУСТА хийлч Ч.Дэлгэрцэцэг “Хайр” тоглолтоо хийх гэж байна.

 

Энэ тоглолт түүний бие даасан 10 дахь уран бүтээлийн цэнгүүн юм.  Тэрбээр энэ удаагийн тоглолтоо Нийслэлийн алслагдсан дүүрэгт амьдардаг, өрх толгойлсон 300 ээжид үнэ төлбөргүй үзүүлэхээр зэхжээ. Харин үлдсэн 300 тасалбарыг худалдаалах юм байна.

 

Түүний тоглолтод “Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогчдоос гадна хөгжмийн сургуулийн шавь нар нь оролцох юм байна.

 

“Хайр” тоглолт энэ сарын 7-нд 19.00 цагт Улаанбаатар чуулгын концертын танхимд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Onon:
Ug ni bolomjiin em daana ch ue multarasn khugchin gadaaduudtai ger bul bolokh yum khair bol bish ed mungu nii l shunaltai yum shig baigaa yum daa ene khiilch
2017-03-12
Зочин:
Дээгийд амжилт.Эхчүүдийг баяруулж буйд өмнөөс нь баярллаа.Нийтийн дуучид голоо цохиод л өндөр үнээр билетее шахаад л хөөрхий дөө.
2017-03-07
zochin:
yamar buyantai yum be eejuud ix bayrlana daa az jargal xusie unuudriin xamgiin saixan medee bailaa
2017-03-06
Зочин:
Sain bna
2017-03-06