Ноён уулын лицензийг хэлэлцэх шүүх хурал болно
2017-03-07

10:00 цагт: Монголын хөрөнгийн биржийн байранд “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээ болно.


10.00 цагт: Төрийн ордны А танхимд "Эмэгтэйчүүд ба улс төр" сэдэвт хэлэлцүүлэг болно. 


11.00 цагт: Ноён уулын лицензийн асуудлыг хэлэлцэх шүүх хурал Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд болно.


11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Казак түмний наурызын баярыг тохиолдуулан Казакстан улсын алдарт дуучин Төрэгали Төрэали 3 сарын 14-нд Монгол Улсад тоглолт хийх талаар мэдээлнэ.


11:00 цагт: Алтан унжлагат хэмээх гал тахиа жилд нийт ард түмэн, сүсэгтэн олонд зориулсан Насны авшиг, засал ном хурах, Өндөр гэгээний дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны талаар Гандэнтэгчэнлин хийдээс мэдээлэл хийнэ. 


11.00 цагт Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын концертын их танхимд “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээ болно.


11:00 цагт: "ДАВАН ТУУЛАГЧДЫН ДУУ ХООЛОЙ" баримтат фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.


11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс "Шүүхийн шударга ёс, шүүх эрх мэдлээ нэхэж байна" буюу БЗД-ийн асуудлаар мэдээлнэ.

Shuud.mn
Сонин хачин