БНХАУ, Мьянмарын хил дээр үймээн дэгдэж, 30 хүн амиа алдав
2017-03-07

 

БНХАУ болон Мьянмарын хил дээр эмх замбараагүй байдал үүссэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг үйл явдлын улмаас 30 хүн амиа алдсан гэнэ. Амиа алдагсдын ихэнх нь босогчид аж. Эмх замбараагүй байдлын улмаас энгийн таван иргэн, цагдаагийн таван албан хаагч амиа алджээ.

 

Энэ талаар анхлан Нобелийн энхтайвны шагналт Ан Сан Су Чу мэдэгдсэн байна.

 

“Босогчдын гарт энгийн иргэд амиа алдсан. Энэхүү халдлагыг зэвсэгт бүлэглэл бий” хэмээн тэрбээр мэдэгджээ.  

 

Хил орчимд эмх замбараагүй байдал үүсгэсэн босогчид цагдаагийн дүрэмт хувцас өмссөн байсан талаар албаныхан өгүүлэв. Цагдаагийнхан эмх замбараагүй байдлыг зохицуулахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна.

 

 

                                                                                                                                  Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ss:
Mal
2019-07-25
ХЭХЭ:
МУУСАЙН ХУЖАА НАР ДАВРАХ НЬ ЭЭ
2017-03-07
Ss:
Mal