Австрийн “Joy” хамтлаг өнөөдөр тоглолтоо хийнэ
2017-03-07

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Австрийн Bad Aussee хотод анх үүсгэн байгуулагдсан "Joy" хамтлаг Монголд тоглолтоо хийхээр болжээ. Хамтлагийн уран бүтээлчид өчигдөр /2017.03.06/ Монголд ирлээ.

 

“Crocus Event Hall” [клубээс 80, 90-ээд оны диско үдэшлэгийг тогтмол зохион байгуулдаг. Энэхүү үдэшлэгт гадаадын хамтлаг дуучид ирж оролцдог уламжлалтай.  Өнгөрсөн онд “”London Beat” “La Bouche” зэрэг хамтлаг ирж уг үдэшлэгт оролцсон удаатай. Харин энэ удаад Австрийн “Joy” хамтлагийн уран бүтээлчид үдэшлэгт оролцохоор болжээ.

 

Уг хамтлагийн тоглолт энэ сарын 7-нд буюу өнөөдөр 20.00 цагт "Crocus Event Hall" танхимд болно. Тоглолтод “Шар айраг” хамтлаг оролцох ажээ.

 

Дашрамд “Joy” хамтлагийн үүсгэн байгуулагдсан түүхээс товч өгүүлбэл, ахлах сургуулийн найзууд Andy Schweitzer, Freddy Jaklitsch, Manfred Temmel нар өсвөр наснаасаа эхлэн сонирхогчийн хамтлагуудад хамтдаа дуулж байжээ. Улмаар сургуулиа төгсөөд бүгд өөрсдийн карьераа хөөсөн ч 1984 онд эргэн нэгдэж мэргэжлийн хөгжмийн салбартаа хүч нэгтгэхээр шийдэж,  “Joy” хамтлагийг үүсгэн байгуулсан түүхтэй.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин