Олланд: Марин Ле Пенийг ялалт байгуулах боломжгүй

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд ирэх сарын 23-нд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд Марин Ле Пенийг ялалт байгуулах боломжгүй хэмээн мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Олланд “Хатагтай Пен энэ сонгуульд ялалт байгуулна хэмээн бодохгүй байна. Франц бол агуу гүрэн юм” гэж хэлжээ.
“Үндэсний фронт” намын тэргүүн Марин Ле Пен Ерөнхийлөгч болох магадлалтай нэр дэвшигчдийн нэгээр нэрлэгдэж буй юм.
Хэрвээ тэрбээр ялалт байгуулвал Францын анхны эмэгтэй төрийн тэргүүн болох билээ. Тэрбээр Ерөнхийлөгч болбол хамгийн эхэнд Францыг Европын холбооноос гаргах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаас гадна цагаачдын эсрэг бодлогоо чангаруулахаа амлаад буй юм. “Үндэсний фронт” нам цагаачдын эсрэг хатуу бодлого баримталдаг бөгөөд өнөөгийн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ