Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хэлэлцэж байна
2017-03-07

“Эмэгтэйчүүд ба улс төр” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.  УИХ дахь АН-ын бүлгээс зохион байгуулж байгаа энэ хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Р.Бурмаа болон АН-ын эмэгтэй гишүүд оролцож байна.  Хэлэлцүүлэгт  амжилт хүсч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  эмэгтэйчүүдийн эрхийг хангах, жендэрийн харьцааг тэгшитгэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

 

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд санхүүжилт хүндрэлтэй байдаг талаар хэлэлцүүлэгт оролцогсод санал нэгдэж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа “Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар квот тусгаж өгсөн. Энэ нь бидний  өнгөрсөн хугацаанд гаргасан дэвшил гэж болно. Гэхдээ эмэгтэйчүүд маань өрхийн санхүүгээ атгадаг  ч өрхөөс гадуур захиран зарцуулах  эрхгүй байдаг” гэдгийг онцолж байв.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
emegtiechuud uls turd olon boloh demii yum gedgiig say ungursun heden haruulchih shig
2017-03-09
Зочин:
EMEGTEICHYYDIIG ULS TORD IX OROLTSUULAAD XEREGGYI DEE , UAMAR CH XYYXEN OROI NI GERTEE OCHOOD ODOR NI BOLSON BYX YUMAA UARCHIXDAG , XERYYL L IXSENE OOR OLIGTOI YUM BAGA GARNA DAA
2017-03-07
Зочин:
EMEGTEICHYYDIIG ULS TORD IX OROLTSUULAAD XEREGGYI DEE , UAMAR CH XYYXEN OROI NI GERTEE OCHOOD ODOR NI BOLSON BYX YUMAA UARCHIXDAG , XERYYL L IXSENE OOR OLIGTOI YUM BAGA GARNA DAA
2017-03-07