Эдийн засгаа эрүүлжүүлэхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөхөөс аргагүй
2017-03-07

 

УИХ-ын гишүүн асан М.Батчимэгээс цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд юуг анхаарах вэ?

 

-Өнөөдөр эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага байдаг. Яагаад гэвэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн улс төрийн шийдвэр гаргах түвшний  гарааны нөхцөл харилцан адилгүй. АН-ын хувьд шинэ дүрэмдээ намын бүх шатны байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд анхаарч, дэвшил гаргасан. Үндэсний бодлогын зөвлөлийн 300 гаруй суудал дээр зайлшгүй 76 нь эмэгтэй квот байх, цаана нь 76 залуучуудын квотод залуу эмэгтэйчүүд, үлдэж байгаа чөлөөт суудалд эмэгтэйчүүд  өрсөлдөх зэрэг нээлттэй боломж гаргасан. Манай эмэгтэйчүүд энэ боломжоо гүйцэлдүүлж чадвал намын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд 40 хүртэл квоттой болох нөхцөл  бүрдэж байна.

 

-Хуулиндаа, дүрэмдээ ч эмэгтэйчүүдэд квот олгодог. Гэтэл эмэгтэйчүүд маань квотоо бүрэн ашиглахгүй байгаа тал анзаарагддаг. Үүний цаана ямар асуудал байдаг бол?

 

-Квотын тогтолцооны цаана  бий болдог бодитой бэрхшээл бол санхүүгийн асуудал байдаг. Өнөөдөр бодитойгоор Монголын орчинд бий бол байгаа том гажуудал бол төсөв, мөнгөнөөс хамаарч байна. УИХ-ын сонгууль маш их мөнгө тараадаг. Зарим тохиолдолд сонгогчид маань ч мөнгө хардаг болж байна. Энэ нь цаашдаа Монголын ардчилалд сөргөөр нөлөөлөх хандлагатай.

 

Өнөөдөр АН Монголын улс төрд бий болж байгаа энэ гажуудлыг засахын тулд өөрчлөлтийг өөрөөсөө хийж эхлэх хэрэгтэй.  Намын дотоод түвшиндээ, намын бүх шатны сонгуулиар хэтэрхий өндөр татвар  үндэслэлгүйгээр тавих асуудал нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бууруулах юм. АН бүх гишүүдийн оролцоотой сонгууль явуулж байгаа нь өндөр зардал шаардаж байгаа. Нөгөө талаас үүнийг санхүүжүүлэхийн тулд сонгуульд орж байгаа хүмүүст  их хэмжээний өндөр татвар тавих буруу тогтолцоо руу орвол  улс төр эргээд мөнгөтэй хүмүүсээс хамааралтай болно. Тиймээс эмэгтэйчүүдийн, залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд цаашдаа эрхзүйн санхүүжилтийн тогтолцоог Улс төрийн намын хуулийн түвшинд хэлэлцэж, залуучууд, эмэгтэйчүүдэд боломж олгох шаардлагатай.  Үүнийг хуулиар нарийн зохицуулж өгөөгүй цоорхойноос болоод намууд санхүүжилтийн өндөр дэнчин, шаардлага тавьж байна. Улс төрийн санхүүжилтийг хуулиар тодорхой болгох шаардлагатай.

 

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хуулийн цоорхойг хэрхэн нөхөх вэ?

 

-Улс төрийн намын тухай хуулийг зайлшгүй шинэчлэн батлах  хэрэгтэй гэж харж байна. Ингэж байж улс төрийн намын санхүүжилтийг тодорхой, ойлгомжтой болгоно.  Өнөөдрийн хуулиар санхүүжилттэй холбоотой заалт хэтэрхий ерөнхий, намууд өөрсдийнхөө дураар санхүүжилтээ зохицуулж, янз бүрийн татвар тавих боломж нь нээлттэй байгаа. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийн босго улам өндөрсөөд байгаа юм.

 

-Үндсэн хуулиар тунхагласан ардчилсан тогтолцоо хэр хөгжиж байгаа гэж үзэж байна вэ?

 

-1990 оноос хойш Монгол 27 жил ардчилсан орон болж явж байна. Гэтэл өнөөдөр бидний зорьж явсан ардчилал хаана очсон бэ гэдгийг хариулах цаг болжээ. Саяхан 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэлээ. Монгол Улс Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, хууль дээдлэх ёсыг тууштай мөрдөх, ардчиллын тогтолцоо, хувийн хэвшил дээр тулгуурласан зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх зорилго тавьсан.

 

Өнөөдөр бид Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлыг ярьж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуулийн үзэл санааг мөрдөж байна уу гэдэгтээ нийгмээрээ, тэр дундаа эрх барьж байгаа хүчин үйл ажиллагаандаа эргэж харах цаг болжээ.  Өнөөдөр шүүхийн шийдвэрийг үл ойшоох, төрийн албыг улстөржүүлэх, хууль бусаар халаа сэлгээ хийх үйл явдал газар авсан байна. Тийм учраас гуравдугаар сарын 8 гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийн баярын өдөр биш. Эмэгтэйчүүд эрхээ хамгаалах  өдөр. Эмэгтэйчүүдийн эрх зөвхөн эмэгтэйчүүдэд тавигдах асуудал биш. Нийгмийн сайн сайхны төлөө, шударга ёсны төлөө тэмцлийн өдөр байдаг. Тийм учраас энэ өдөр манай эмэгтэйчүүд хүний эрхийг дээдэлдэг, хуулиа дээдэлдэг, төрийн алба улстөржилтөөс ангид ажиллахын төлөө шат шатандаа анхаарах цаг болжээ. Энэ бол АН-ын эмэгтэйчүүдийн асуудал биш. УИХ-д олонхийн бүрдүүлж байгаа МАН-ын эмэгтэйчүүдэд хандаж гаргаж байгаа уриалга. Нийгмийн сайн сайхны төлөө бид дуу хоолойгоо хүргэх цаг болжээ.

 

-МАН эрх барьж байгаа үед Үндсэн хуулийг өөрчлөх асуудал дахин яригдаж байна. Нэг нам дангаар эрх барьж байгаа үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү?

 

-Аль нэг нам эрх барьж байгаа үед Үндсэн хуульд өөрчлөлт хийх гэж байна гэдэг улстөржилт явагдаж магадгүй. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа. Зарим шаардлагатай өөрчлөлтийг хийхгүй бол өнөөдөр Монголд хариуцлагын тогтолцоо байхгүй болжээ. Өнөөдөр бий болсон улсын өр, эдийн засгийн хямрал үргэлжлээд байгаа нь Үндсэн хуулийн зохицуулалттай холбоотой. Тийм учраас бид өнөөдөр ард түмний амьдрал ахуйг өөд татъя, эдийн засгаа эрүүлжүүлье гэвэл Үндсэн хуулиндаа тодорхой зохицуулалт хийхээс өөр аргагүй. Цаг алдаж дөрвөн жил явах биш эрх барьж байгаа МАН-д шаардлага тавих, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард иргэдийн дунд санал асуулга явуулах, улс төрийн намуудын дунд хэлэлцүүлэг зохиосны үндсэн дээр өөрчлөлт хийх шаардлагатай.

 

-Та Засгийн газраас байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан. Ажлын хэсгээс ямар санал гарч байна вэ?

 

-Ажлын хэсэг эрдэмтэд, улс төрийн нам, олон нийтээс санал, байр суурь сонсож байгаа. Үүн дээрээ тулгуурлаад УИХ-ын тогтоол батлагдвал асуудал зөвшилцлөөр явагдах боломж нь байгаа гэж харагдаж байна.

Н.Энхлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Үндсэн хуулиас болоод бн гэж яаж хуцаж чадаж бнаа.Хувааж идээд улсын эрх ашгийг авилга ,хулгай ,луйвраар хохироогоод байгаагаас болоод эдийн засаг дэвжихгүй бн. Мөн бодлогын маш том алдаа огт салахгүй бн .Энэ нь энэ хүүхэн мэт ухаан муутай мэдлэг болвсрол байгаа бол түүндээ эзэн болох чадваргүй хүмүүс төрийн албанд дүүрдгээс болж бн.Стартеги огт алга.Дандаа энэ хүүхэн шиг чалчихаас цаашгүй ,,,бүгд элбэгээтэйгээ адилхан номын цагаан солиотнуудаар төр дүүрчдэг байдлаас АН.МАН аль ньч гарч чадна гэжүү?
2017-03-09
Bayar:
Undsen huuliar buu orold.....tanii medleg....mongol gesen setehui het nengen baina....
2017-03-09
Иргэн:
ЭНэ ХҮҮХЭН ТӨРД ХЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ШҮҮ. ТӨРД ГАРНА АА ГАРНА АА АМЖИЛТ БАС БОЛГООМЖТОЙ БАЙХ. БАРЫН ЗУЛЗАГЫГ БАГАД НЬ ГЭЭД Л ..... ШҮҮ
2017-03-09
Зочин:
Hutsaad bai shulam
2017-03-09
Зочин:
vhsenii chini Uws .. yum bvhend ekh orny mini hamgiin tom nuuriinkhaniig hutgahaa boli. alna shvvv
2017-03-09
Зочин:
vhsenii chini Uws .. yum bvhend ekh orny mini hamgiin tom nuuriinkhaniig hutgahaa boli. alna shvvv
2017-03-09
Зочин:
vhsenii chini Uws .. yum bvhend ekh orny mini hamgiin tom nuuriinkhaniig hutgahaa boli. alna shvvv
2017-03-09
Зочин:
yostoi jinhene ebiigii tvrvvnii boees bgaa yum daaa
2017-03-09
Зочин:
kino hii h
2017-03-08
Гоонь эр:
Нэг юу яах юмсан.... Аятайхан л дамшиг байна. Элбэгдорж л яэзалчихсан гэж ярьдаг юм билээ. Энэ Элбэг охиныг бузарлачихсан юм шиг байгаа юм
2017-03-08
Зочин:
kino hii h
Чааваас:
Жагсаалт гэж луйвраар хавчуулагдаж их хуралд орсонооо арай ард түмэний хүндэтгэлийг олчлоо гэж бодоод бгаа юм биш биздээ
2017-03-08
Зочин:
ий унжгар хацартай хятадыгээ
2017-03-08
харамсалтай:
Иймэрхүү амьдрал мэдэхгүй орчуулгын ном шүтэгч нар үндсэн хууль өөрчлөх төслийг боловсруулж чадах уу? Бас л хэдэн жил болоод өөрчлөх хэрэгтэй гэнэ дээ
2017-03-08
зочин:
үндсэн хуулиас болж эдийн засаг унаа юу та нарын мэдлэг боловсрол сул худлаа баахан амлаад халамжинд хавтгайруулсан улсын хөрөнгийг баруун зүүнгүй эдэж гаршисан хэрэгтэй хэрэггүй төсөл оруулж баахан бонд зээл авч өөрсөндөө зээл нэрээр хувиарласан зам барих нэрээр хичнээн хөрөнгө завшисан зэргээс болсон биздээ ард түмний амьдрал доройтож улс орон ямар их өрөнд орлоо
2017-03-08
Даваа:
Батчимэг бол хамгийн боловсролтойд тооцогдоно. Бас шударга. Тэрээр үндсэн хуулийн асуудлыг түрүүчийн засгийн үед яриад намыхандаа адлуулж байсыг санаж байна.Үүнэний төлөө л явж байгаа судлаач гэж харагддаг. Түүний хэлсэн бүхэн зөв байх албагүй. Гэхдээ голтой яринаа. Иргэн Ламжав, Батчимэг нар үндсэн хуулийг өөрчлөх концепцийн голыг нугална даа. Ламжав бол миний хүндэтгэж явдаг багш. Үндсэн хуулийг их хамгаалж тэмцсэн болохоор дотор нь нуугдсан нуугдаагүй зөрчил, хоосон зайг сайн харж байгаа даа. Сайн математикч, шатрын мастер, чин шударга хүн чинь хуулийг сайн уншина даа. Энэ 2 хүнд найдах хүмүүс олон байгаа гэдэгт итгэж байна. Миний дүүг энд янз бүрээр гутаахыг оролдсон байна. Битгий тоо. Үл таних ах нь амжилт хүсье.
2017-03-08
Монгол хүн:
Увсын тэр нэг заваан хүүхэн, Элбэгдорж хоёр л нэрийг чинь баасдчихлаа даа. Уг нь зүгээр хүүхэд байсан юм.
2017-03-08
Зочин:
vhsenii chini Uws .. yum bvhend ekh orny mini hamgiin tom nuuriinkhaniig hutgahaa boli. alna shvvv
Зочин:
vhsenii chini Uws .. yum bvhend ekh orny mini hamgiin tom nuuriinkhaniig hutgahaa boli. alna shvvv
Зочин:
vhsenii chini Uws .. yum bvhend ekh orny mini hamgiin tom nuuriinkhaniig hutgahaa boli. alna shvvv
Зочин:
Taivanii tagnuu geed uureg guitsetgegch n tulhuu galt avdag
2017-03-08
Зочин:
40 huvias iluuduulehgui huul
2017-03-08
Зочин:
Элбэгдорж бэлгийн чадавхаа үзүүлж баахан хүүхнийг улс төрд оруулсан. Оюунгэрэл, Батчимэг гээд л. Гэтэл энэ хүүхнүүд нь улс оронд харин ч гай болох юм. Тагнуул хийх, гадны эртэй сууж улсын нууцыг задлах гэх мэт.
2017-03-08
Зочин:
Ийм балай юм ярьж болох уу, өөрөө УИХ д байхдаа өөрчилж байхгүй яасан юм. Тайваны гар хөл бодсон эм чи оролцохгүй юманд хошуу бүү дүр, чамаар дутав гэж.
2017-03-08
hooe batchimegee:
uul ni chi MAN d baisan bol mongoldoo ihiig buteeh bj dee.yaj ch bodson sarangerel balai ter nuguu huurhii yaruu nairagch ene teriin hajuud bol yaltch gui uls turch hun shuu dee yadgiin ardiin namd or eh orondoo zutgenee gd l orchih neg heseg hutsatsgaana l biz uyngaagiin hajuud eh oronch uls turch shude
2017-03-08
santa:
энэ гомо мөнхөө гэж ямар амьтан байдгийн вэ манай сургуулийхан бүгд яриад байхийн мэдэх хүн байнуу
2017-03-07
Зочин:
Ene huuhend itgej boloh uu???
2017-03-07
unen yumuda:
TUSLAH NI 17 JIL AVSAN GJ UNEN YUMUU
2017-03-07
ene hun urvaagui bha:
ZA ARAI CH TAIVAN D URVAJ SHARVSAGUI BHAA .MONGOLOOSOO URVAAD HEND ZUTGEHIIN HUJAAD UU? UGUI BH TEGEH SHALTGAAN BHGUI . HUURHIIG DENDUULJ BN .UDII UNDURT GARVH IRSEN YUM CHIN ZUTGEED BAI DAA AJILGUI HUMUUS DONGISCH L BAIGEE
2017-03-07
иргэн:
эхлээд хуулиа ойлгож сураад ярь даа. Том сэдэв ярьж том болох гэсэн ...
2017-03-07
Зочин:
Tagnuulch zail
2017-03-07
Зочин:
ХУУЛЬ ОЙЛГОХ Ч ЮМ ШИГ
2017-03-07
ыуж:
юу билээ энэ авгай чинь Тайваны хөрөнгө оруулалт аваад нөхрийнхөө компанид баахан барилгын компанитай бас гэх мэт хэргээрээ туслахаа тагнуулын хэргээр 17 жил өмнөөсөө явуулчихсан хүн бил үү хэхэ тэгээд эрдэмтэн багш бүрийн ярьдаг улиг болсон сэдэв үндсэн хууль өөрчлөх тухай чалчаад сууж байгаа юм уу яагаад торын цаана биш гэж
2017-03-07
Зочин:
ENE AVGAI NAMD CH TORD CH XEREGGYI , NAMIIN DARGIIN SUNGAAGAAR UAMAR EREE TSEERGYI XUDLAA UARIJ BAISAN BE . XARIN ENE XYYXNIIG SAIN SHALGAX XEREGTEI
2017-03-07
Зочин:
ENE AVGAI NAMD CH TORD CH XEREGGYI , NAMIIN DARGIIN SUNGAAGAAR UAMAR EREE TSEERGYI XUDLAA UARIJ BAISAN BE . XARIN ENE XYYXNIIG SAIN SHALGAX XEREGTEI
2017-03-07
Зочин:
ENE AVGAI NAMD CH TORD CH XEREGGYI , NAMIIN DARGIIN SUNGAAGAAR UAMAR EREE TSEERGYI XUDLAA UARIJ BAISAN BE . XARIN ENE XYYXNIIG SAIN SHALGAX XEREGTEI
2017-03-07
ZOCHIN:
BOLD GSN KOMMENT BICHIGCH UNENIIG HELSEN BN AA
2017-03-07
зочин:
Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай жишээнь сумын засаг дарга жижиг суманд 8 хүний саналаар, багийн засаг дарга өрхийн 50 хувь цуглаад хамгийн олон санал авсан нь буюу ах дүү хамаатан садан олонтой архи дарс их тараасан нь болж байна суманд намаараа талцахыг болиулах хэрэгтэй сонгуулийн хуулийг эргэж харах шаардлагатай, суманд мэдлэг чадвар сул боловсролгүй тэтгэврийн хүмүүс засаг дарга ИТХ ын дарга болж байна шүү дээ Жишээлбэл Төв аймгийн Баяндэлгэр сум
2017-03-07
Баяр:
Санал нэтгэй байна........
2017-03-07
bold:
EMEGTEICHUUD TURD HEREGGUI BHAA. HAR L DA OYUN HOROL YU HIIJ BN BUUN ONIGOO ERDENE CHIMEG BUUN ONIGOO UYNGAA GJ REKETCHIN HAASHAA L BOL HAASHAA OYUN ULSTURD BARHAA BAIGAD FOTOMODEL BOLLOO ZA BUSAD NI ARAI ARAI YUN TUR BARIH ORDON DOTOR BOORTSOG MEREED SUUJ BNA KKK ZA TER ARVING NOL BUGD L MEDEJ BGAA AA TIIM OYUNGEREL GJ BSAN TUUNII HEN BE GDGII NI BICHSEN NOM BOLOH NOGOON NUDEN NI TODORHOILNOO BAS NEG JISHEE YARUU NAIRAGCH MUNHTSETSEG MONGOLIIN TURIIG TULUULJ HYTADTAI YARIJ CHADHUU . IIM L BN GANTS GAIGUI NI ENE BATCHIMEG GETEL YAASAN TAIVANI TAI UNEM HUDAL NI MEDEGDEHGUI YUM YARIGDAJ L BDAG ERUUSUU EMEGTEI HUN TURUU SAMARCH BSANAAS UR HUUHDE HUMUUJUULEED GERTEE L SUUJ BAI GADNIIHAN AMARHAN OLZOLNO SHUU DEE
2017-03-07