Мэдэгдэл гаргахаас өөрийг мэддэггүй ХЭҮК
2017-03-07

Хүний эрхийн үндэсний комиссоос дахин мэдэгдэл гаргажээ. Ер нь бол мэдэгдэл гаргадаг л байгууллага юм байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

“Дүнжингарав-2017” хурдан морины уралдаан болохын өмнөхөн Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн тухай мэдэгдэж байв. Тухайн зөвлөмжид хүйтний улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй байхыг, хориглох шийдвэр гаргахыг Засгийн газраас хүссэн байлаа. Гэвч Засгийн газарт тухайн зөвлөмж нь үйлчлээгүй, тав хоногийн дараа “Дүнжингарав-2017” уралдааныг зохион байгуулах шийдвэрийг гаргав. Шийдвэрийн дагуу хурдан морины уралдаан болдгоороо болж, алдарт уяачид зугаа цэнгэлээ эдэлж, хүүхдүүд унаж, зарим нь бэртэж гэмтэв.  “Дүнжингарав”-т нийт 285 хүүхэд оролцож 31 хүүхэд мориноосоо унажээ. Хоёр хүүхэд гэмтсэн байна. Нэг хүүхдийн зүүн гарын шуу, нөгөө хүүхдийн баруун хөлний шилбэ гэмтжээ. Тэдний эрхийг Хүний эрхийн үндэсний комисс хэрхэн хамгаалах гэж байна вэ?!

 

Үүний дараа буюу өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссоос дахин мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд “Комисс тус уралдааны явцад хяналт тавьж ажиллах байсан боловч Засгийн газрын тогтоолыг хэсэгчилэн түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан тул Засгийн газар шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж биелүүлнэ гэж найдаж байлаа” гэх утгагүй өгүүлбэр бий. Хийх ёстой байсан ажлаа хийгээгүй буруугаа хэнд тохно вэ?! Шүүхийн шийдвэр гарсан ч “Дүнжингарав-2017” хурдан морины уралдаан болох нь аль хэдийнэ тодорхой болсныг Хүний эрхийн үндэсний комиссынхон мэдээгүй байх нь. Тиймдээ ч уралдаан болж, хүүхэд унаж бэртсэний дараа “Комисс тус уралдааны явцад хяналт тавьж ажиллах байсан боловч...” гэх мэдэгдлийг гаргаж, үймэрсэн хэрэг.

 

Мэдээж, харамсал илэрхийлэхээ мартаагүй. “Засгийн газар, Монголын морин спорт, уяачдын холбоо шүүхийн шийдвэрийг үл биелүүлж хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсан бөгөөд уралдааны үеэр олон хүүхэд мориноос унасан, хүүхэд гэмтэл бэртэл авсан тохиолдол гарсанд Комисс маш их харамсаж байна” хэмээн хэнд ч юм гүн эмгэнэл илэрхийлжээ.

 

Үндэсний гэх том тодотголтой ч нөлөөлөх чадваргүй. Хүний эрхийн төлөө ажиллах гол үүрэгтэй боловч мэдэгдэл гаргахаас өөрийг мэддэггүй. Ийм байхад Хүний эрхийн үндэсний комиссын үгийг хэн тоох билээ.

 

Тус байгууллага Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлийг жил  бүр гаргадаг. Илтгэл бүртээ хүний эрх зөрчигдсөн тухай дурддаг. Харин зөрчигдсөн эрхийн төлөө тус байгууллага юу хийв. Мэдэгдэл гаргахаас өөр хийх ажил алга уу.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Улсын төсвөөс санхүүждэг шал дэмий байгууллагга
2017-03-09
Зочин:
Гадаадын элдэв төсөл авах, монгол хүний эрхийг дээдэлдэг мэт харагдахад л хэрэгтэй гэсэн. Гэхдээ удахгүй энэ байгуулагыг татан буулгаж татвар төлөгчдийн мөнгийг дэмий зарцуулахыг зогсооно гэдэгт найдаж байна ха ха ха
2017-03-09
Зочин:
Хэнд ч хэрэггүй ийм балай байгууллага байх шаардлагагүй. Яг хэрэгцээтэй юман дээрээ огт дуугардаггүй шүү дээ. Тэгээд шал булдар юм ярьж бөөн сүр болно. Тэр нь ч ямар ч үр дүн байхгүй.
2017-03-08
bat:
taria tarij tejeej bordson aduu taria tejeelehdee hordoj galzuurahaas naaguur davhij baihad huuhed unval dairaad l unguruh baih tegehleer ayultai l bolj taarna mongol ulamjilal mongol naadam geed uyachid geed baigaa tejeelchid taria tarij dusal zalgagchid yariad baih yum iim mongol ulamjilal gej baigaa l yumsan daa
2017-03-08
bat:
taria tarij tejeej bordson aduu taria tejeelehdee hordoj galzuurahaas naaguur davhij baihad huuhed unval dairaad l unguruh baih tegehleer ayultai l bolj taarna mongol ulamjilal mongol naadam geed uyachid geed baigaa tejeelchid taria tarij dusal zalgagchid yariad baih yum iim mongol ulamjilal gej baigaa l yumsan daa
2017-03-08
bat:
tarij tejeej uralduuldag ulamjilalt naadam gej baidaggui yum
2017-03-08
bat:
tarij tejeej uralduuldag ulamjilalt naadam gej baidaggui yum
2017-03-08
Zochin:
Hunii erhiin baiguullagin udirdlagig uurchluh tsag boljee.
2017-03-08
зочин:
Монголчууд уламжлалт наадмаа энэ хэдэн хужаагийн эрлийзүүдээр ч харин ч нэг заалгахгүй хуц гэж байгаад хийсэнд талархаж байгаа шүү
2017-03-08
bat:
tarij tejeej uralduuldag ulamjilalt naadam gej baidaggui yum
bat:
tarij tejeej uralduuldag ulamjilalt naadam gej baidaggui yum
Дорж:
Би хүний эрхийн комисс-т хандаж байсан асуудал шийдэж чаддаггүй хэрггүй газар учир татан буулгаж төсөв хэмнэх хэрэгтэй.
2017-03-08
zochin:
ene bguullagaas 1 tuslamj huseed uz dee ta nart yaj ajil hiidgee haruulah bh.uursduu yu ch hiij chadahgui muusain yumnuud. ta nar ch yadrahaaraa uursduu guigaad ochno doo
2017-03-08
Зочин:
ene baiguulagaar yu hiihewdee doriwtoi hiisen zuil alga hudlaa yrihaas uur zuilgui
2017-03-08
Зочин:
... гэмтэл бэртэл авсан тохиолдол гарсанд Комисс маш их харамсаж байна ХЭҮК - ийнхон минь ээ, ядаж бичгийн хэлээр мэдэгдлээ гаргаж байгаач дээ. маш их гэдэг чинь ярианы хэл шүү дээ. Нэн эс бөгөөс гүнээ гэж бичгийн хэлэнд илэрхийлэгддэг юм шүү. ХЭҮК анхнаасаа л Ховд, Завхан аймгийнхнаар бүрдэж байгуулагдсан, өнөө хүртэл үндсэндээ хэвээр. Дарга нарыг тойглодаг нь ч хэвээр.
2017-03-08
Чалчихаас өөрийг чадахгүй. Ээ:
Хүнийй эрхийн комисс юу ч хиж чаддаггүй .
2017-03-08
ХЭХЭ:
МОНГОЛД УЛС ТӨРИЙН ЭРХ ЧӨЛӨӨ БАЙГААД БАЙХ ШИГ БАЙГААН ГЭХДЭЭ ХУВЬ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ БОЛ НОХОЙН БААС ШҮҮ ДЭЭ ХЭХЭХЭ
2017-03-08
Зочин:
Мэдэгдэл гаргахаас өөр ажилгүй энэ байгууллагыг татан буулгаад төрийн бус байгууллагад ажлыг нь өгөх хэрэгтэй,тэд хүний эрхийн төлөө тэмцэж чадна
2017-03-08
Батболд:
Ямар ч мэдэлгүй байгууллага, төрийн гээд байгаа хувийн байгууллагаас долоон дор ярихаас цаашгүй нэг л сайхан хүмүүсүүд, орон нутагт бол зурагтаар хааяа гараас хэтрэхгүй.
2017-03-08
үнэн:
Үнэн мэдээ. Энэ байгууллага ч олигтой ажилладаггүйг хүн бүр мэдэж байгаа. Төсөвөөс санхүүждэг болохоороо ЗГ магтахаас холгүй байхаас яахав дээ
2017-03-08
santa:
энэ гомо мөнхөө гэж ямар амьтан байдгийн вэ манай сургуулийхан бүгд яриад байхийн мэдэх хүн байнуу
2017-03-07