Чөлөөтийн баг Буриадыг ”дайлаар мордоно”
2017-03-07

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит XXII олон улсын тэмцээн энэ сарын 11-12-нд Улаан-Үд хотод болно. Энэ удаагийн Буриадын Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд манай улсаас 70-аад хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг оролцохоор болжээ. Лас-Вегасын ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбатаас бусад бүх шилдгүүд хойд хөршийг зорих юм.

 

 

Монголын багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар (Гацуурт-Олимп), ОУХМ Ж.Чулуунбат (Сүлд), спортын мастер Ц.Баярсайхан (ҮБТДС), Ж.Дандар (Харгант-Цамхаг), Ц.Гантөгс (Арслан), шүүгчээр олон улсын шүүгч Х.Ганболд нар ажиллана.

 

Монголын багийн түрүүч өнгөрсөн ням гаригт Улан-Үдэд очоод байгаа бол үлдсэн нь ирэх пүрэв гаригт явах юм. Өнгөрсөн жилийн тэмцээнд Буриадын Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд манай улсын бөхчүүд нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байв.

 

Буриадад зодоглох багийн бүрэлдэхүүн:


57 кг: Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ З.Занабазар, С.Батболд, спортын мастер А.Мөнх-Эрдэнэ, Б.Далайбаяр, Ц.Цогбадрах, Б.Төгс


61 кг: Гавьяат тамирчин Э.Ням-Очир, ОУХМ Б.Нэмэхбаяр, Т.Түвшинтулга, Б.Хаш-Эрдэнэ, Т.Тулга, спортын мастер Д.Балжинням, Г.Отгонбаатар, С.Билгүүн, дэд мастер Ц.Цогхүү


65 кг: ОУХМ Б.Номин, Н.Лхамгармаа, Б.Батмагнай, спортын масер Г.Чойгожод, Ч.Жамсранжав, Б.Наранболд, Х.Хишигбат, Г.Ханбүргэд, дэд мастер А.Батдорж, О.Ганбаяр


70 кг: гавьяат тамирчин Г.Мандахнаран, спортын мастер Б.Нямдорж, Д.Хатанбаатар, Б.Цогтгэрэл, Б.Сүхбат, Н.Амарсайхан


76 кг: ОУХМ Д.Гомбодорж, Б.Анхбаяр, спортын мастер Б.Батсүх, Г.Төрболд, З.Сумъяабазар, Б.Отгонбаяр, Б.Бямбадорж, дэд мастер Ө.Элбэгбаяр


86 кг: ОУХМ О.Үйтүмэн, спортын мастер Б.Өлзийсайхан, Т.Мөнгөншагай, Г.Ганхуяг


97 кг: ОУХМ М.Билгүүтэй, Л.Төртогтох, спортын мастер Б.Одсүрэн, Ш.Пүрэвгарьд, дэд мастер Б.Бат-Эрдэнэ, О.Бат-Эрдэнэ


125 кг: ОУХМ Н.Золбоо, Д.Хүдэрбулга, спортын мастер М.Лхагвагэрэл, Э.Төгөлдөр, Ц.Мөнхбаяр

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яахаараа элэг нэгтнээ дайлаар морддог юм. Хэж ярьж байгаа үг энэ тэрээ бодож байхад яадаг юм бол. Хариуцлагыг нь дааж чадахгүй хөдөөний нусаакууд
2017-03-09
огщщллщ:
солиорч,суржигнэж ханахгуй ухрууд буриад увур монголоос уур дайлаар мордох юм бий юу
2017-03-08
Зочин:
Дайлааар мордоод байхдаа ч яахав дээ. Хэлэх ярих үгэндээ анхаарч байх хэрэгтэй. Амжилт хүсье.
2017-03-08
Зочин:
Баахан шал арчиж чийдэн тоолчхоод ирнэ биз. Ирээд нэгнээ буруутгаад бөөн хэрүүл болно.
2017-03-08
Зочин:
Чөлөөт одоо нэмэргүй дээ, ямар ч үзэгч сонирхогчгүй болоод олимпийн төрлөөс хасагдах гэж байж, нөгөө зул бөхөхийнхөө өмнө бадамлана гээч л болж байх шиг
2017-03-07
Зочин:
Наад мэдээний хээ нэрийг анхаараарай хэтэрхий сэтгэлийн хөөрөлөөр хандаж болохгүй шүү
2017-03-07
зочин:
Монгол хэлний тайлбар тольд дайлах гэдэг үг дараах 3 утгатай гэжээ, 1.модоор зүүж хийсэн эд юмыг хөндлөн торгож холбон бэхлэх шал дайлах хаалга дайлах 2.хүндэтгэн зочилж цайлах дайллага хийх зочдыг дайлах 3. дайтах, байлдах дайсны зэвсгээр дайлах. Дээрх утгаар үзвэл гарчиглангуут л чөлөөтийнхөн буриадуудтай байлдаж, дайтахаар явах гэж байгаа мэт ойлгогдож байна даа. 104 жилийнхээ ойг тэмдэглэж сүржигнээд байгаа Монголын сэтгүүл зүй нэг иймэрхүү
2017-03-07
тэнэг сэтгүүлч:
Дайлаар мордоно ч гэх шиг, өөр аятайхан үг мундахгүй шүү дээ, ёстой нэг тэнэг сэтгүүлчид. Хамгийн наад зах нь хэлний боловсрол, цаашлаад байгалийн ухааны боловсрол үнэр ч байхгүй, сүржин нэр өгөхийн оронд агуулгандаа анхаараасай билээ
2017-03-07