Пхеньян шинэ пуужингийн туршилтад бэлдэж байна
2017-03-09

 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр Солонгосын хойгт үүсээд буй хурцадмал байдлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт дамжууллаа.

 

Сайд мэдэгдлийнхээ эхэнд “Хойд Солонгос улсыг шинэ пуужингийн туршилтад бэлтгэж байгаа” хэмээн мэдэгдэв.

 

Тэрбээр “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөөс болж олон улс айдастай байна. Мөн хоёр Солонгосын нөхцөл байдал дайны шинж чанартай байгаа. Хоёр улсын дунд үүсээд буй хурцадмал байдал олон улсыг эмзэглүүлж байна” гэж хэлжээ.

 

Пхеньян энэ долоо хоногийн эхээр дөрвөн ширхэг пуужин харваж, хөрш орнуудаа заналхийлсэн билээ. Эдгээр пуужингийн гурав нь Японы эзэмшлийн бүсэд унасан юм. Мөн уг үйл явдлын улмаас Өмнөд Солонгос хилийн хамгаалалтаа нэмэгдүүлэхээс гадна пуужин эсэргүүцэгч төхөөрөмжийг хил орчимдоо байршуулсан билээ.

 

Пхеньян пуужин туршсан шалтгаанаа “Вашингтон, Сөүлийн хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэхээс гадна Японд үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын цэргийн баазыг устгах хүчин чадалтай пуужин бий” хэмээн тайлбарласан юм.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин