“Жи тайм”-ын хохирогчдыг төөрөгдүүлж байна
2017-03-09

Гэрэл зургийг MPA.mn

 

“Жи тайм” компанийн ерөнхий захиарл М.Маратыг баривчлан Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн уг компанийн үйл ажиллагааг зогсоож, тус компанийн сүлжээнд нэгдэж хохирсон иргэдийн өргөдөл гомдлыг Улсын мөрдөн байцаах газарт хүлээж авч байгаа. Энэ талаар Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга дэд хурандаа Ө.Эрдэнэхүү мэдээлэл хийлээ.

 

Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Маженов Марат нь Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулсан. Уг компаниар дамжуулан  Монгол Улсад олон улсын пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Улмаар М.Маратыг хоёрдугаар сарын 17-ны өдөр “Чингис  хаан” олон улсын нисэх буудлаас хил гарах гэж байхад нь баривчлан саатуулсан юм.

 

Түүнийг Монгол Улсын аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-т заасан олон шатлалт маркетинг буюу санхүүгийн пирамид тогтолцооны замаар бусдыг хууран мэхэлсэн үйл ажиллагаа явуулж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, Мөрдөх байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.

 

Энэ хэрэгт холбогдуулан компанийн ерөнхий захирал М.Маратаас гадна уг компанийн гүйцэтгэх захирал зэрэг олон хүнийг шалгаж байгаа ажээ.

 

“Жи тайм” сүлжээнд нэгдэн хохирсон иргэдийн дунд компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Компанид гомдлоо гаргасан даруйд цалин мөнгийг нь олгоно. Харин цагдаагийн байгууллагад гомдол гаргавал мөнгөө олж авч чадахгүй гэдэг буруу ташаа мэдээлэл тархжээ. Энэ нь худал болохыг, иргэдийг зохион байгуулалттайгаар төөрөгдүүлж байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулж, хохирсон ард иргэдийг цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргахыг дэд хурандаа Ө.Эрдэнэхүү санууллаа.

 

Мөн иргэдийн дунд "Жи тайм" компанийн удирдлагууд баримтаа устгасан тул хохирол барагдуулах боломжгүй гэх ташаа мэдээлэл тархжээ. Тэгвэл цагдаагийн байгууллагаас баримт устаагүй, банкны хуулга зэргийг битүүмжилсэн тул иргэдийн хохирлыг барагдуулах боломжтойг хэлж байна.

 

“Жи тайм” компанийн үйл ажиллагааг зогсоосон. Цаашид  энэхүү компанийн төсөл, хөтөлбөрүүд үргэлжлэх боломжгүй  гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
монгол:
ж тайм компаниас 20 с ая авсан хүмүүс олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр бусад иргэдийг луйврын бизнест татан оруулсан үндэслэлээр өдөөн турхирж тэднээс авсан мөнгийг авч хохирсон хүмүүст өгөх ажлыг зохион байгуулах хэрэгтэй.
2017-03-13
erdene:
Huyee yg odoo Tv8 dr hevleliin baga hural hiine geh ymaa erdeneted bga hohirogchid haana hanadah be
2017-03-11
санжидмаа:
sisi gej mal bas luivar hisen bna sh de ene olon hvn hulhidchad ichih nvvr alguu olon hvnii nus nulimsar toglochod bolj bsan bvtej bsan gej ichihgvi shaah yuma chi
2017-03-11
монгол:
Монголчууд ..нэг эврийн үхэр доргивол ,мянган үхрийн эвэр доргино гэгчээр..,.Монголчуудийн хэдэн хувь нь энд хамрагдсан байгаа бол...монголчууд тэнэг үү.казакууд ухаантай юу...төр засаг бас энэ тал бодох л асуудал...
2017-03-10
zochin:
piramid helberiin luiwariin svljeenii biznes hezee negen tsagt nuran unah ne oilgomjtoi erthen tsagdaa nar barij awsan ne boljee niitdee 12n myngan hvn elssen geheer bas chig gej olon hvn baigaan shvv,nurdaggvi piramid haana baidag we egypt-d baina ter bol barilga arhitekturiin songodog bvteel yum,ji taim gej oorsdiinhoo awsiig belddeg gvi mun teneg hvmvvsee tsaashilaad oron suutsnii zalilan hiih gej baisan gej baigaam 20n sayar elsej oruulaad l bair ogoh gej baisan gesendee iim luiwar baihuu
2017-03-10
Sisi:
Hen haana hohirsiin hen ch end ajillaad hohirloo geegui bhad hucheer ajilgaa ni heviin bsan kompaniig haaj zogsoochood ajillah geed elsej orson humuusiig hucheer hohirogch bolgoj zarlaad meduuleg ug geed baihin ene hend ashigtai luivar yavaad bn aa
2017-03-09
Иргэн:
Хууль,цагдаагийнхан цавчаагаа аваад л болоо,иргэд хохироод л үлдэнэ дээ, хүн итгэх хэцүү хорвоо дээр
2017-03-09
Zochin:
Uu ees notstoi eh ornoo hudaldsan gemt hergee shiideechee. End heden Hun baraa hudaldah abah ajillagaag l hiisen. Olon hunii amidral dershilsen. Uy ni buruu bainaa. Solo host olon zaluusaa hunii bool bolgoj gej baihaar ene tusuld ajilluulaad huvi hunii orlogiin alban tatbaraa tuluud Ali Ali ni ashigtai ajillaachee. Turiin bodlogo yalzarchee.
2017-03-09
тэнэг:
Өөрөө сайн дураараа мөнгөө аваачиж өгчөад төр засагт туниж гомдох ялархах хэрэггүй. Өөрт чинь лай авчирч чирж оруулсан хүнтэйгээ ярь. Өөртөа үстэй хар толгойдоо гомд үсээ зулгаа
2017-03-09
ezengui tur boloh shahjee:
UGUI ER UIL AJILGAA NI YAVJ BHAD HAANA UNTAJ BAISAN TUR VEE KKK YAG ONGOTSOND SUUH GJ BHAD NI SERDEG TUR YUM DAA KKK MANAIHNII L LUIVAR BH DOO
2017-03-09
Baagii:
hohiroloo herhen baragduulj avah talaar delgerengui medeelel uguuch
2017-03-09