Хүүхэд хулгайлахыг завдсан этгээдийг хайж байна
2017-03-09

Гэрэл зургийг MPA.mn

 

Олон нийтийн цахим хуудсанд бага насны хүүхдийг хулгайлахыг завдсан гэх тайлбар бүхий видео бичлэг цацагдаж, олон нийтийн анхаарлыг татаад байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

 

Уг хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Гэмт хэргийн хохирогч болох хүүхэд нь тус дүүргийн 8-р хороонд оршин суух 11 настай Т гэгч аж. Түүний биеийн байдал одоогоор сайн байгаа. Харин сэжигтнийг  баривчлаагүй байгаа бөгөөд эрэн сурвалжлах үйл ажиллагааг эхлүүлжээ.

 

Аливаа онц хүнд гэмт хэргийн талаарх мэдээллийг сошиал хуудсанд байршуулах биш цагдаагийн байгууллагад анхлан мэдээллэх шаардлагатайг цагдаагийн байгууллагаас олон нийтэд анхаарууллаа. Учир нь  олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд анхлан байршуулснаар тухайн гэмт хэрэгтэн гэмт хэргийн зам мөрөө баллах, зугтах зэрэг сөрөг үр дагавартай тул иргэд аливаа гэмт хэргийн талаар мэдээллийг нэн яаралтай цагдаагийн байгууллагын 102 утсанд хандан мэдээлж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.  

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хаа сайгүй хяналтын камер байгаа биз дээ? Улаан куртка өмсөөд байгаа хүн нь УБ-д элбэг биш дээ.
2017-03-09