Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэг огцруулах эсэхийг өнөөдөр шийдэхээр болжээ.
Ерөнхийлөгчийг суудлаас нь огцруулах эсэх асуудлаар Үндсэн хуулийн шүүх өнөөдөр орон нутгийн цагаар 11.00 цагт нийслэл Сөүл хотын шүүхийн байранд хуралдахаар болсон байна.
Уг шүүх хурлыг шууд дамжуулан үзүүлэхээр болжээ.
Үндсэн хуулийн шүүхийн есөн гишүүний зургаа нь Пак Ын Хэг огцруулахыг дэмжвэл, Ерөнхийлөгч ажлаа хүлээлгэн өгч, 60 өдрийн дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн зарлах аж. Хэрвээ Ерөнхийлөгчийг огцруулахгүй гэх шийдвэрийг гаргавал Пак Ын Хэ энэ оны эцэс хүртэл албаа үргэлжлүүлэн хаших юм.
Пак Ын Хэ дотны найздаа улсын нууцын зэрэглэлтэй материал үзүүлсэн, 300 гаруй хүүхдийн аминд хүрсэн “Севол” хөлгийн ослын үеэр ажлын байрандаа байгаагүй, авлига авсан гэх дуулианы улмаас албан тушаалаа түр огцорсон билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |