Хүүхэд хулгайлахыг завдсан этгээдийг саатуулжээ

Олон нийтийн цахим сүлжээнд бага насны хүүхдийг хулгайлахыг завдсан гэх тайлбар бүхий видео бичлэг цацагдаж, олон нийтийн анхаарлыг татсан.
Уг хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн. Тус хэлтсийн алба хаагчид сэжигтнийг олж тогтоон, байцаалт авч эхэлжээ.
Хэрэгт Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд оршин суух хаягтай, 35 настай, эрэгтэй У-г сэжигтнээр саатуулан, хэргийн бодит үнэнийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Гэмт хэргийн хохирогч болох хүүхэд нь тус дүүргийн 8-р хороонд оршин суух 11 настай Т гэгч аж. Түүний биеийн байдал одоогоор сайн байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ