Пак Ын Хэг албан ёсоор огцрууллаа
2017-03-10

 

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх санал нэгтэйгээр эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан Ерөнхийлөгч Пак Ын Хэг албан тушаалаас нь огцруулсан шийдвэр гаргасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Шүүхээс “Пак Ын Хэг албан тушаалаас нь огцруулах хангалттай үндэслэл бий” хэмээн үзжээ.

 

Ийнхүү Пак Ын Хэ тус улсын түүхэнд анх удаагаа хугацаанаасаа өмнө суудлаасаа буусан Ерөнхийлөгч боллоо.

 

Пак Ын Хэг огцруулах шийдвэр гаргасан учир 60 өдрийн дотор ээлжит бус сонгуулийг зохион байгуулах юм. “Ирэх тавдугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль болж магадгүй” талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин