Мэс засал хийлгэхэд сайн өдөр
2017-03-11

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 11. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 14. Санчир гараг. Дөрвөн ногоон мэнгэтэй, Их морь одтой, улаагчин тахиа өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 14 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

 

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Shuud.mn
Сонин хачин
Zurhai neg bishee:
Ene zurhai lam neg bish ee galzuu Hun ch ingej hamaagui dongosohgui bhaa.
2017-03-12
Тожоо:
Тэгвэл ч харин моторондоо ээлж хийеэ энэ өдөр чинь.
2017-03-11
Зочин:
Хагалгааны хувиарыг хэзээ лам хэлж бсим. Үнэн үхэр монголчууд юмаа.
2017-03-11